Saturday, April 16, 2011

“Киви”-г тарахаас эмээж Намуунааг шагнасан гэв үү?



Урлаг хэмээх их айлын рок поп төрөлд өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлогч “Киви” хамтлаг тарах болсон тухай мэдээлэл цацагдаад бараг хоёр сар гаруй болсон. Энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулах гэсэн хэнд ч тус хамтлагийнхан ямар нэгэн хариулт өгөөгүй билээ. Өгөхгүй байх нь ч аргагүй. Учир нь гурван бүсгүйд ярилцлага өгөх, ямар нэгэн рекламанд тоглох ч юм уу өөрсдийн дураар патиараа татуулах, тэр ч битгий хэл нөхөрт гарч, хүүхэд гаргах эрх байхгүй.
Яагаад гэвэл ая зохиогч, продюссер Б.Ангирмаатай хийсэн гэрээ нь ийм хатуу дэг жаягтай аж. Дээрх мэдээлэлд “Киви”-гийн гурван бүсгүй хариулт өгөөгүй болохоор үзэгч фэнүүдэд нь жаахан горьдлого байсан. Гэтэл ‘Төмөр хатагтай” Б.Ангирмаа бас л ямар ч хариу хэлээгүй нь хүмүүст хоёрдмол сэтгэгдэл төрүүлсэн гэхэд болно. Уг нь тэрбээр иймэрхүү мэдээлэл гарахтай зэрэгцэн “Киви”-чүүд хэзээ ч салахгүй, эсвэл “Хамтлагийн гишүүн гэрээгээ зөрчсөн болохоор бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Одоо бид удахгүй тийм ийм уран бүтээл хийнэ. Та бүхэн тэндээс хамтлагийнхны хэрхэх гэж байгааг харж болно” гэх мэтээр үгээ хэлдэг байсан юм.
Гэхдээ тус хамтлагтай холбоотой хамгийн утгагүй, өрөвдмөөр нь ‘Тэмдэгнээс болсон” гэх мэдээлэл байсан юм. “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч үзмэрч Замандийн охин Укад Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон нь тус хамтлагийг тарж бутаргахад хүргэсэн байна. Энэ тухай сонссон фэнүүд нь ёстой мэл гайхаж цэл хөхөрч байсан.
Монголын эстрад урлагийг үндэслэгч Д.Ухнаагийн зээ охин Ц.Намуунаа Укатайгаа барьцаж, одоохондоо “шинэков”-доод байгаа Аагий нь чимээгүйхэн тэднийг харж яахаа мэдэхгүй байгаа сурагтай. Тэдний хоорондын бяцхан тэмцэл, хагарлыг намжаах гэж саяхан Намуунааг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна. Түүний шагналыг Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда гардуулж өгчээ.
Барьцалдсан нэгэнд нь ийн цол тэмдэг гардуулахтай зэрэгцэн Аагий, Намуунаа нарын тухай бас нэгэн мэдээллийг бор шувуунууд дайж явсан. Харин тэр мэдээлэлд хүмүүс төдийлөн итгэхгүй байгаа ч “Киви” хуучин шигээ амттайхан, аялгуу, эгшиглэнтэй бус байгаа болсныг аль хэдийнэ мэджээ. Энэ мэдээллийг нь хамтрагч гурваасаа урьтаж соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаалгаад амжсан Укагийн тоглолтын бэлтгэлийн сураг бататгаж өгсөн гэхэд болно. Олонд “Хамтлагийнхаа өнгө төрхийг илтгэдэг” хэмээн үнэлэгддэг тэрбээр бие даасан уран бүтээл хийхээр дуучин ЖАлтанцэцэгийн “Prosound studio”-ийн нэг өрөөг түрээслээд зогсохгүй цомгоо гаргахаар тохиролцсон ажээ.
Хэдийгээр “Киви” хамтлаг тарах нь үнэн үү гэх энэ мэдээл элд хэн хэн нь хариу өгөөгүй ч тэдний тухай “Хоёр жилийн өмнө “Киви” дүүтэй болох гэнэ. “Банана” гэдэг хөвгүүдийн хамтлаг байгуулахаар сонгон шалгаруулалт хийж байгаа гээд байсан нь худлаа байж. Чухам юу нь үнэн, аль нь худлаа болоод байнаа” гэх яриа тархаад байгаа юм.
Гэхдээ хамтлагаа “Битгий тараасай” гэсэн хүсэлтэй үнэнч фенүүд нь ‘Тоглолтын өмнөх “РR” л байхгүй юу” хэмээн сэтгэлээ хуурч байгаа сурагтай.
Юутай ч тус хамтлагийн тарах тухай мэдээлэлд олон хүмүүс дургүй байгаа төдийгүй урлаг соёлын одод ч битүүхэн харуусч байгаагаа нуугаагүй нь Ц.Намуунаагийн энгэрийг цоолооход нөлөөлсөн бололтой.

Залуусаа сэтгэгдэлээ үлдээгээрэй

0 comments:

Сэтгэгдэл үлдээх хэсэг

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Comment Ass гэдэг сонголтоос Name/URl гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү

 
[Нүүр хуудас | Холбоо барих | Дээш очих ]