Saturday, April 23, 2011

Жүжигчин Амбий хорт хавдар тусчээ.

Жүжигчин Амбий хорт хавдар тусчээ
Хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү хорт хавдар тусч, Герман улсад хагалгаанд орж Монголдоо ирээд байгаа билээ. Түүний эмчилгээнд зориулсан “Халуун сэтгэл” тоглолтыг Хүрлээ, Бооёо нар санаачлан үнэхээр сайн зохион байгуулж зовсон цагт нөхрийн чанар танигдана гэдгийг яруу тодоор харуулсан.

Харин энэхүү тоглолтод “Помогите нам” кинонд хамтран зүтгэсэн мэргэжил нэгт, найз болон Амбий буюу Ц.Батхуяг тоглолтод оролцоогүйд үзэгчид гайхаад өнгөрсөн байх. Харин тэрээр тоглолтод оролцоогүй нь цаанаа учиртай байжээ.


Учир нь жүжигчин Амбий маань хорт хавдар тусч тэр үед эмнэлэгт хэвтэж байжээ. Тэрээр ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор урд хөршид хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болж Монголдоо ирсэн ч химийн эмчилгээ хийлгэхээр дахин урд хөршийг зорьжээ.
Залуусаа сэтгэгдэлээ үлдээгээрэй

0 comments:

Сэтгэгдэл үлдээх хэсэг

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Comment Ass гэдэг сонголтоос Name/URl гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү

 
[Нүүр хуудас | Холбоо барих | Дээш очих ]