Saturday, April 30, 2011

Б.БААТАРХҮҮ: Монголчуудын буянаар нөгөө газрын хаалга миний өмнө цоожтой байсан.

Хошин урлагийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Баатархүү хүнд өвчний улмаас ХБНГУ-д хэд хэдэн хагалгаанд орж, эмчлүүлж байхад нь монголчууд “Халуун сэтгэл”-ээ зориулж, эрүүл энхийг хүсэж байсан. Эх орондоо ирж эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Монголчуудын хайртай жүжигчин маань эмчилгээ амжилттай хийлгээд эх орондоо ирсэнд баяртай байна. Одоо таны бие гайгүй юу?
-Юуны өмнө танай сониноор дамжуулан миний төлөө сэтгэл зүрхээ зориулсан бүх хүнд талархал илэрхийлье. ХБНГУ-ын Берлиний Шарита эмнэлэгт 45 хоног хэвтэж эмчлүүлэхдээ гурван удаа хүнд хагалгаанд орсон. Одоо бие маань бага багаар сайжирч байна.
-“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үг бий. Монголын ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчин гэдгээ мэдрэх сайхан байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тийм ээ, энэ ямар үнэн үг вэ. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээх зүйр үгийн үнэ цэнийг хүн эрүүл саруул явахдаа өнгөцхөн ухаарч, бараг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг юм билээ. Харин өөрт хүнд үе тулгарахад жинхэнэ ухаарч ойлгодог юм байна. Хүнд хэ дэн мэдрэх эрхтэн байдаг юм, тэр бүхнээрээ энэ үгийн үнэ цэнийг мэдэрсэн дээ.
Надад бяр чадал байдаг бол тэр бүхнээ ядарч зовсон нэгэнд зориулах талаар үргэлж бодож сууна. Үзэгч дийн хайр хүндэтгэлийг хүлээ сэн жүжигчин болжээ гэж би бодоо гүй. Харин намайг өдий зэрэгтэй жүжигчин болгож, олон түмний хайр хүн дэт гэлийг өгч чад сан багш, Драмын эрд мийн театрын найруулагч Ч.Най дандорж, “Х-ТҮЦ” хамтлагийн хамт олон, урлагийн то гоонд хамт ажил лаж байгаа нөхдөдөө маш их баярлаж талархаж байсан.
-Хүний нутагт гэнэт бие тань муу дахад нутагт нэгт нэгэн эмэгтэй чин сэтгэлээсээ тусалсан гэж дуулсан. Энэ хүн Германд ямар ажил эрхэлдэг юм бэ?
-Мэдээж тэр хүний тухай дурсахгүй байхын аргагүй. Тэр хүнийг Сам пилын Дэлгэр гэдэг. Германд 16 жил ажилласан, гадаадын иргэдийн өмгөөллийн бай гуул лагад нарийн бич гийн даргаар ажилладаг хуульч хүн. Олон хүн түүний зөвлөгөө, тусламжаар хүний газарт ажиллаж, амьд рах зам мөрөө олдог юм билээ. Түүнийг Германд амьдардаг монгол хүн бүхэн мэддэг байх. Хүний газарт бие муудан, хүндхэн байхад чин сэтгэлээсээ тусалж, эмчилгээний зардалд 20 мянган евро олж өгсөн ачтай хүн. Эх орондоо байгаа монголчуудаас гадна хүний нутагт ажиллаж амьдарч байгаа нутагт нэгт хүмүүст талархаад баршгүй юм.
-Та хүнд өвчин туссанаа Монголд байхдаа мэдээгүй юү. Бусдад сургамж болох үүднээс энэ асуултыг асууж байна. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бол?
-Би хүнд өвчин туссан гэдгээ Монголд байхдаа мэдэж байсан. Эрүүл мэндэд тустай гэх витаминыг жилийн хуга цаанд хэдэн зуугаар нь уулаа. Харин өвчнөө хүндэрсэн гэдгээ мэдээгүй, тийм хүнд хагалгаанд орох тухай төсөөлөлгүй явлаа. Хүний газарт явж байхад өвдөөд тэсэхийн аргагүй болохоор нь эмнэлэгт хандсан. Гэтэл манайд эмчилж байснаас тэс өөр зүйл хэлсэн.
Манайхан өвчнөө үл ойшоож явсаар хамгийн сүүлчийн мөчид эмнэлэгт ханддаг. Үхэхийн наагуур болсон хойноо ах дүүсийнхээ байдгийг бараад “Эмч ээ, амь авраарай” гэдэг. Энэ нь нэг талдаа монголчууд ядуу байгааг харуулж байна. Өдрийнхөө хоолыг чадан ядан олж байгаа хүмүүс, эрүүл мэндээ дараагийн асуудал болгоод хойш тавиад байна шүү дээ. Хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар янз бүрийн мэдээлэл байдаг л даа. Тийм ч эм сайн, ийм ч тариа хэрэгтэй гээд л. Гэхдээ нийт масс энэ талаар мэдээлэл муу байна. Хамгийн сайн мэдэх нь сарын хүнсэнд нь сая төгрөг хүрэлцдэггүй нөгөө хэд л байх даа.
-Таны өвчин ямар үедээ орсон байсан бэ. Монголд эмчлэх бо ломж байдаг юм болов уу?
-“Шарита” эмнэлгийн их эмч Бээр гэдэг хүн хагалгаа хийгээд “Нөгөө газарт очиход их л ойртсон байж” гэсэн. Монголчуудын маань босоо хийморь, буян заяа түшиж нөгөө газрын хаалга миний өмнө цоожтой байсан. Монголдоо би боломжоороо эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авч байсан л даа. Би монгол эмч нарынхаа чадварт итгэдэг. Харин оношлогооны багаж, техникт учир байгаа юм байна гэж бодсон.
-Эмчилгээний дараа гам хамгийн чухал. Цаашид ямар эмчилгээ хийх шаардлагатай гэж байна вэ?
-Тийм ээ, хамгийн чухал зүйл бол гам. Надад бүх зааварчилгааг өгсөн. Эмчийнхээ хэлсэн ярьсан бүхнийг дагаж байгаа. Би 3-6 сарын дараа дахин очиж үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэх учиртай.
-Та Монголд болсон хандивын тог лолтыг интернэтээр үзсэн гэсэн. Гер манчууд их гайхсан гэв үү?
-Миний төлөө санаа тавьж байсан нийт монголчууд болон уран бүтээлч хамт олон, дуучид, сэтгүүлч нартаа аав, ээж, ах дүү, эхнэр гурван хүүхдийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа хэлмээр байна. Тоглолтыг интернэтээр надаас гадна хамт эмчлүүлж байсан гурван герман хүн, сувилагч нар үзсэн. “Яагаад чамд зориулж байгаа юм бэ. Чи хэн юм бэ” гээд л асуугаад байсан. Миний хажууд хэвтэж байсан 87 настай саятан өвгөн тоглолт үзээд хэдэн өдөр л манай орчуулагчийг ээрсэн.
-Та хандивын тоглолт болох талаар мэдэж байсан уу. Тоглолтыг тийм олон хүн үзнэ гэж бодсон уу?
-Хүнд өвчнөө эмчлүүлж, даван туулахад нийт 43265 евро надад хэрэгтэй байсан. Эмнэлгийн нэг өдрийн зардал л гэхэд 205 евро. Надад тэр их мөнгө яаж байх билээ. Надад мөнгө байхгүй гэдгийг найзууд маань бүгд мэднэ. Нэг орой миний 40 гаруй найз цугларсан гэсэн. Тэд маань надад яаж туслах вэ гэж ярилцаад “Халуун сэтгэл” хандивын тоглолт хийхээр болсон юм билээ. Дооёо, Зулаа, Аглуу, Ток, Хүрлээ гээд нэ рийг нь дурдаад байвал энэ сонины бүх нүүр дүүрэх байх. “Баярлалаа” гэдэг үгийг түмэнтээ хэлээд ч баршгүй байгааг минь уламжилж өгөөрэй.
-Та бүрэн эдгэж, сэтгэлд хоногшсон олон сайхан дүрээрээ бидэнтэй уулзах өдөр ойрхон байгаа байх. Олон мянган хүн таныг тэсэн ядан хү лээж, урлагийн алтан тайзнаа эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна?
-Үзэгчидтэй удахгүй уулзах байх аа. Үзэгч түмэн надад ажлын байр ол гон, цалин өгч, урам зориг хайрладаг юм шүү дээ. Би эдгээд үзэгч олныхоо даалгасан ажлыг хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэхийн төлөө чадах бүхнээ зориулах болно. Удахгүй урлагийн алтан тайзнаа эргэн гарч, та нартайгаа уул зан, ачийг тань хариулах болно.

Залуусаа сэтгэгдэлээ үлдээгээрэй.

0 comments:

Сэтгэгдэл үлдээх хэсэг

Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Comment Ass гэдэг сонголтоос Name/URl гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү

 
[Нүүр хуудас | Холбоо барих | Дээш очих ]