Чулуунбаяр “Айс топ”
хамтлагийн дуучин. Мөрдөн байцаалтад “Судалж байгаад Б.Рагчаабазар гэдэг
залуу зардгийг мэдэж, түүнээс худалдаж авдаг байсан” гэсэн мэдүүлэг
өгсөн байна. Хар тамхи хэрэглэдэг байсан.С.Наранбат
Тухайн үед буюу 2007 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сур-гуульд
сурч байсан, 20 настай оюутан нь “Нарантуул” захын эзэн
Ш.Сайхансамбуугийн хүү юм. Тэрбээр “Б.Рагчаабазараас мансууруулах
үйлчилгээтэй хуруун чинээ хэмжээтэй бодисыг 20-30 мянган төгрөгөөр авч
байсан. Түүнийг татахаар архи уусан юм шиг болж, дотор муухайрдаг” гэсэн
мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байна.Салхи хамтлагийн дуучин ч хэрэглэсэн
Энэ үеэр тэдэнтэй холбоотой гэгдэж байсан “Салхи” хамтлагийн дуучин Н.Алтанхуяг, “Монгол керамик”
компанийн
захирал Баярбат, тус компанийн орчуулагч н.Эрдэнэбат (Хавтаст хэрэгт
түүнийг “Гайз 666″ хамтлагийн дуучин гэж бичжээ), “Айс топ” хамтлагийн
дуучин Ж.Бат-Оргил нарын залуус удаа дараа хар тамхи худалдан авч,
хэрэглэсэн гэсэн мэдүүлэг байдаг.Хар тамхины эсрэг дуу гаргасан гээд хөнгөн ял эдлэхийг гуйж байв
Хамгийн
сонирхолтой нь тус хамтлагуудын өмгөөлөгчид “Айс топ”, “Дижитал”
хамтлаг хар тамхины эсрэг дуу зохиож хөдөө хотгүй дуулж байсан. Тиймээс
хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч” хэмээн гуйж байлаа.“Гайз 666″ хамтлагийнхан мансуурдаг нь нотлогдож байжээ
Мөн
Дижитал хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу
Батбаяр, “Гайз 666″ хамтлагийн дуучин н.Төгсбаяр, н.Мягмар, н.Лхагва,
н.Бат-Ундрал нар мансууруулах бодис худалдаж авч хэрэглэсэн хэрэгт
холбогдож, энэ нь ч нотлогдож байжээ.гэвч
2006 оны зургадугаар сарын 23-наас өмнө хэрэг хийсэн болохоор Өршөөл
үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байна.
Тэд ч бас хэрэглээд амжсан
Залуусын
сонсох дуртай хөвгүүдийн “А-Сареllа” хамтлагийн залуус хар тамхи
хэрэглэсэн хэргээр өнгөрсөн жил цагдаад шалгагдаж байсан.Он солигдохын
өмнөхөн буюу 2009 оны 12 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн I хороо
Жаргалан хотхоны 29 дүгээр байрны орчим 08-87 УБП улсын дугаартай
“Тоёота” машинд мансууруулах бодис хэрэглэж байсан бүлэг залуусыг цагдаа
нар баривчилсан.Тэд тус хамтлагийн дуучин Д.Төмөрчөдөр, Д.Мөнх-Од,
Э.Мөнхтөр, Б.Мөнх-Од нар байсан юм. Үзлэгээс залуусын сууж явсан 08-87
УБП улсын дугаартай “Тоёота” машинаас тугалган цаастай бор өнгийн нунтаг
мансууруулах бодис олдсоныг цагдаагийнхан эд мөрийн баримтаар хураан
авч дуучин залууст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.Тэд ч бас энэ хэрэгт
холбогдоод амжив.Хоригдохдоо ч уран бүтээлээ орхиогүй дуучин
Дээрх
хэрэгт холбогдсон бусад хамтлаг дуучдын хувьд хөнгөн ял авч ялаа эдлээд
гарцгаасан.Харин Х.Лхагвасүрэнгийн хувьд хар тамхи хэрэглэсэн төдийгүй
бусдад зарсан гэдэг үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн
хорих ял авсан.Давж заалдах шатны шүүхээр ч мөн энэ ялыг хэвээр
үлдээснийг рок попынхон төдийгүй фенүүд нь ч эмзэглэн хүлээн авч, хар
тамхины хэргээр ял авсан дуучин маань 409 дүгээр хорих ангид ялаа эдэлж
байгаад өршөөлөөр суллагдан гарсан.Лхагваа хоригдож байх хугацаандаа ч
уран бүтээлээсээ холдожхөндийрөөгүйгээр барахгүй тус хорих
ангийн сайн дурын уран сайханчдыг удирдан “Тоосго” нэртэй хамтлаг
байгуулж уран бүтээлээ туурвиж байлаа.
Залуусаа сэтгэгдэлээ үлдээгээрэй
0 comments:
Сэтгэгдэл үлдээх хэсэг
Та сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Comment Ass гэдэг сонголтоос Name/URl гэдгийг сонгож нэр болон дурын линкээ холбоод дараа нь сэтгэгдэлээ бичнэ үү